Баяр наадмын өдрүүдээр бүх нийтээр ес хоног амрах Засгийн газрын шийдвэр гарсан. Улмаар долоодугаар сарын 10-18-ныг хүртэл амарч буй билээ.
Маргаашаас бүх нийтийн амралт дуусч, ажил эхлэх ч гэлээ ирэх бямба гараг буюу долоодугаар сарын 24-ныг ажлын өдөр болгон, шилжүүлсэн. Тодруулбал, ирэх бямба гарагт бүх нийтээрээ ажиллах юм.