Сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 1466 шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 147.253 хүрчээ. Мөн нэн хүнд хэлбэрээр 8 хүн нас баржээ. Тэдний дунд 41-60 настай хоёр, 61-80 настай тав, 80-аас дээш настай нэг хүн байна.
Халдварын тохиолдол Улаанбаатарт 786, орон нутагт 680 илэрчээ. Өнгөрсөн хоногт 4730 хүн эдгэрч, улсын хэмжээнд ковидоор өвчилж эдгэрсэн нийт хүний тоо 130.612 боллоо.