Иргэд ч гэр бүл, найз нөхдөөрөө хөдөө орон нутгийг зорьж, нийслэлийн замын хөдөлгөөн 80 хувь буурсан. Харин хөдөө явсан иргэд өчигдрөөс нийслэлийг чиглэж, энэ хэрээр замын ачаалал эрс нэмэгджээ. Мөн орон нутгийн шатахуун түгээх станцуудад доод тал нь 100-150 автомашины дараалал үүсээд байгаа аж.
Экс Ерөнхийлөгч одон медалийг харамгүй тараасны дараа халдварын тохиолдол эрс нэмэгдсэн. Энэ удаад ч иргэд бөөнөөрөө аялж, зугаалж байгаа тул ийм байдал давтагдаж болзошгүйг Ерөнхий сайд анхааруулсан.
Тиймээс хөдөө, орон нутгийг зорьсон иргэд ухамсартай байж, нийслэл хотод орж ирээд гэртээ өөрийгөө долоо хоног тусгаарлан ажиглах, эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл түргэвчилсэн тест тавиулж, эерэг гарвал харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө яаралтай хандаж баталгаажуулахыг ЭМЯ-наас анхаарууллаа.