Монгол Улсын Гавьяат тээвэрчин УБТЗ ХНН-ийн дарга. Д.Жигжиднямаа таалал төгсчээ. Д.Жигжиднямаа нь эрүүл мэндийн шалтгаанаар олон сарын турш гадаадад эмчлүүлж байсан юм.
Тэрбээр 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1972- 1982 онд Зөвлөлтийн VIII дунд сургууль, 1982-1988 ОХУ-ын Москва хотын Төмөр замын дээд сургуулийг Төмөр замын тээвэр удирдлагын инженер мэргэжлээр төгссөн.
Техникийн ухааны магистр зэрэгтэй. Малайз, Япон, Сингапур зэрэг улсад тээврийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн, мэргэжлийн төмөр замчин байсан юм. Мөн тэрбээр саяхан Монгол Улсын Гавьяат тээвэрчин цол хүртсэн юм. Ар гэр, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.