Монгол Улсад “Ковид-19” халдварын тохиолдлын тоо нийт хүн амын 4.2 хувьд хүрлээ. Улаанбаатар хотын хувьд хүн амын 6.6 хувь, орон нутаг 2.2 хувьд хүрсэн байна. Орон нутагт хамгийн өндөр тархалттай аймаг бол Говь-Алтай 4.5 хувьтай, Орхон 3.6 хувь, Төв аймаг 3.7 хувьтай явна. Мөн Говьсүмбэр, Дархан-Уул, Баянхонгор зэрэг аймгийн хүн амын дундах тархалт бусад аймгаас өндөр явж байна.
Наадмын амралтын өдрүүдтэй холбоотой 40 мянга гаруй автомашин, 120 мянга гаруй хүн орон нутаг руу зорчсон гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.
Орон нутаг руу шилжилт хөдөлгөөн их байгаатай холбоотой цаашдаа орон нутгийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжлийн байгууллагаас сэрэмжлүүлсээр ирсэн. Яагаад гэвэл, хөдөлгөөний эрчмийг дагаад халдварын тохиолдол эрс нэмэгддэг учраас тэр юм.