Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт орших Онон голын эрэг орчимд амралт, аялал зугаалгаар явж байсан нэг иргэн хөл алдан голд унахад түүнтэй хамт явсан 50 гаруй иргэн аварч чадалгүй голын урсгал даган гүйж байхтай хилийн 0132 дугаар ангийн Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх тасгийн дарга, дэд хурандаа Ж.Баатарцогт таарсан байна.
Тэрбээр анх хүүхэд усанд живж, үхлүүт хөвж байна хэмээн хараад гол руу оржээ. Онон голын хувьд дундаж өргөн 80–160 метр бөгөөд, усны дундаж гүн нь 0.5–3 метр хүрдэг хөлгүй гол юм. Онон голоос живж буй хүнийг татан гаргахад 30 гаруй насны эрэгтэй хүн бүх бие нь хөхөрч, амьсгалах чадваргүй болсон байжээ. Эрэг дээр гарч ирсэн даруйд бусад хүмүүс анхны тусламжийг түргэн шуурхай хүргэж амь насыг нь аварсан байна.
Сэтгэгдэл (1)