Тэмээчин Н.Байгалмаа өнгөрсөн тавдугаар сарын 15-ны өдөр зуурдаар таалал төгссөн билээ. Тэрбээр Налайх дүүргийн тавдугаар хороонд байрлах ээжийнхээ хашаанд гэртээ шатаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Харин эл хэргийн шалтгаан өнөөдрийг хүртэл олон нийтэд ил болоогүй байгаа.
Тэгвэл Цэнхэр үст Э.Цэрэн талийгаач бэрээ өөр хүнтэй хамт байж байгаад шатсан гэх мэдээллийг цахим сүлжээнд бичсэн нь олныг гайхшируулсан. Түүний энэхүү мэдээлэл ташаа гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэв.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Шүүх эмнэлгийн болон галын дүгнэлтийг прокурорын зөвшөөрлөөр олонд танилцуулах журамтай. Иргэн Э.Цэрэндолгорын бичсэн шиг талийгаач Э гэх хүнтэй хамт байгаагүй. Энэ ташаа мэдээлэл. Цагдаа болон Онцгой байдлын алба хаагчид хэргий н газарт ажиллаж, талийгаачий н мэдээллийг танилцуулсан. Түүнээс хоёр хүн амиа алдсаныг нэг гэж мэдээлэх шалтгаан байхгүй” хэмээсэн.
Цагдаагийн хурандаа Б.Баатархүүгийн энэхүү мэдээллийн чимээ намжиж амжаагүй байтал Э.Цэрэн дахин тайлбар хийж, дуулиан тарив.
Тэрбээр "Н.Байгалмаатай нь хамт шатсан нэг хүнийг ЦЕГ нууж, худал мэдээ цацаж байна. Бүхэл бүтэн нэг хүнийг хааш нь нуугаад байгаа юм бэ. ЦЕГ-ын Б.Баатархүү камерын өмнө дандаа худал мэдээлэл хийдэг. Хэрэв би худал мэдээлэл тарааж байгаа бол намайг авч яваад саатуул. Харин Б.Баатархүү худал мэдээлэл тараасан бол хариуцлагаа хүлээх ёстой" хэмээжээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)