Холбогдох хууль тогтоомжийн дагуу 1769 салбар байгууллагын албан тушаалтнууд 2020 оны Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргаж, бүртгүүлэх учиртай. Энэ жилийн хувьд Соёлын яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Үндэсний геологийн алба, Биеийн тамир, спортын улсын хороо, Төрийн тусгай хамгаалалтын газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар зэрэг яам, агенлагийг шинээр байгуулсан ба тэд мэдүүлэг гаргагчдын тоонд нэмэгдэх юм.