Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын 130 км замыг нээжээ. Тус замын нийт өргөн 11 метр бөгөөд замын даацыг нэг автомашин 11 тонн гэж тооцоолсон аж.
Нийт 204.11 км замын бүтээн байгуулалтын ажлыг Азийн хөгжлийн болон Европын сэргээн босголтын банкны тусламжтайгаар хэрэгжүүлж байгаа юм. Одоогийн байдлаар 130 км замын ажил дуусч, зорчих боломжтой болжээ. Нэгдүгээр багц 45 км зам дээр 300 гаруй тэмдэг тавих шаардлагатай ч цар тахлын улмаас үлдсэн материалыг татан авч чадахгүйд хүрч хэсэг саатсан байна. Ийнхүү удаан хүлээлттэй байсан замын гол бүтээн байгуулалтын ажлууд дуусч, хөдөлгөөнийг нээсэн байна.
Сэтгэгдэл (4)