БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зургадугаар сарын 29, 30-нд бүртгэсэн. Энэ дагуу Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарийг долоодугаар сарын 16-нд зарлах бол, шалгалтыг долоодугаар сарын 26-наас есдүгээр сарын 17-ны хооронд зохион байгуулж, тэнцсэн иргэдийн нэрийг есдүгээр сарын 23-нд танилцуулна гэж Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газраас мэдээлээд байсан.
Тэгвэл Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгаснаар Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бүртгүүлсэн иргэдийн шалгалтын тов тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Тиймээс шалгалтын тов тодорхой болмогц Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын http://hudulmur-halamj.gov.mn вэб сайтад албан ёсоор мэдээлэх юм байна.