Дэлхийн олон улс оронд коронавирусний “Дельта” хувилбар эрчимтэй тархаж буйтай холбогдуулан 2021 оны наймдугаар сарын нислэгийн цагийн хуваарийг цуцалж, УОК-ын Шуурхай штаб тусгаарлан ажиглах байрны хүрэлцээнд уялдуулан олон улсын нислэгийн тоог дахин шинэчилж ирүүлсний дагуу, дараах байдлаар шинэчлэн баталсан байна.
Түүнчлэн ИНЕГ-аас 2021 оны долоодугаар сарын 9-ний өдөр баталж, нийтэд мэдээлсэн, Ковидын эсрэг вакцины хоёрдахь тунд хамрагдсан болон өвчлөөд эдгэсэн иргэдийг тээвэрлэн ирэх наймдугаар сарын олон улсын нислэгийн цагийн хуваарийг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан, УОК-ын Шуурхай штаб тухай бүрт зөвшөөрөл өгсний дагуу шийдвэрлэхээр болжээ.