Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусний эсрэг дархлаажуулалтын 19 цэгт ажиллана. Эдгээр цэгт 29 багийн 208 эмч, ажилтан ажиллаж, 5,155 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Өчигдөр коронавирусний эсрэг вакцины I тунд 273, II тунд 6,193 иргэн хамрагдсан байна. Нийслэлд вакцинжуулалт эхэлснээс хойш хугацаанд I тунд 1,048,146, II тунд 932,134 иргэн тус тус хамрагдлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.