БНХАУ-ын Сэхэ боомтод үйл ажиллагаа явуулж байгаа жолооч нараас сүүлчийн нэг сарын хугацаанд коронавирусний шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ. Түүнчлэн долоодугаар сарын 19-ний өдөр гэхэд л 184 жолоочоос PCR шинжилгээ авахад мөн бүгд сөрөг гарсан байна.
БНХАУ Монголын талаас “Ковид19” халдварын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үр дүнтэй байна гэж үзээд өнөөдрөөс 184 автомашин нэвтрүүлж эхлэхээр болсон байна.
Шивээхүрэн боомтоор өмнө нь өдөртөө 80-90 автомашин гарч байсан юм.