Баянхонгор аймаг, Жаргалант сумаас Өлзийт багийн “Таван жаргалан” хэмээх газрын орчим автомашинаар зорчиж явсан 32 хүн “Байдраг” голын усанд боогдсон гэх дуудлага өчигдөр /2021.07.19/ бүртгэгджээ.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалант сум дахь Эрэн хайх салбарын алба хаагчид 5 км замыг туулан очиход Жаргалант суманд хүүхдүүддээ нярайн вакцин хийлгээд “Таван жаргалан” хэмээх газар руу буцаж явсан 25 том хүн, долоон хүүхэд, нийт 32 хүн “Байдраг” голын салаанд усанд боогдсон байсныг завиар аюулгүй газарт гаргасан байна.