Улаанбаатар-Туркийн чиглэлд долоодугаар сарын 19-ны өдөр ниссэн “Аэро-Монголиа”-гийн онгоц ОХУ-ын Челябинск-Анталья нисэх буудалд шатахуун аваад зогсож байхад нь зорчигчдыг буулгах зориулалттай шаттай автомашин онгоцны сүүлийг мөргөснөөс цааш үргэлжлүүлэн нисэх боломжгүй болсон юм.
Онгоцны мөргүүлсэн сүүл хэсэгт цууралт үүссэн бөгөөд үүний улмаас өчигдрөөс хойш 140 зорчигч нисэх буудалд саатаад байв. Тэгвэл ОХУ-д саатсан зорчигчдыг Туркийн Антальяд хүргэж өгөхөөр МИАТ-ийн онгоц өнөөдөр 16.00 цагт хөөрөхөөр болжээ.