Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой асуудлыг хэлэлцэн, товыг гаргалаа. Тодруулбал, 2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулахаар боллоо.
Энэ жилийн хувьд их, дээд сургуульд элсэн орох эрхийн шалгалтыг 40,420 шалгуулагч өгөх ба насны бүтцээр нь авч үзвэл:
- 13,636 нь 19 ба түүнээс дээш насныхан
- 25,082 нь 18 настнууд
- 1,675 нь 15-17 насныхан байгаа юм.