Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.
Тэрбээр энэ үеэр “Спортын холбоодоос ирж буй хүсэлтийг харгалзан аливаа уралдаан тэмцээнийг үзэгчгүй зохион байгуулах боломжийг нээж, энэ асуудлыг УОК-оор дахин нухацтай хэлэлцэх чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Энэ дауу УОК энэ тухай дахин хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргана” гэлээ.
У.Тэргэл