"Элсэлтийн ерөнхий шалгалт-2021"-ийн шинэ хуваарийг Боловсролын үнэлгээний төвөөс танилцууллаа. Тодруулбал, 2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт нь наймдугаар сарын 19-ний 10:00 цагт түүхийн хичээлээр эхэлнэ.
Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:
-Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
-Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/
-Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/
-Бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ авчирна.
Шалгуулагч нь дээрхээс заасан баримт бичгээс өөр эд зүйл буюу ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томъёоны хураангуй, бал, гар утас гэх мэтийг авч орохыг хориглоно.
Мөн шалгуулагч нь өөрийн суудлын хуваарьт заасан цагийн дагуу шалгалтад ирсэн байхыг анхаарууллаа.