Зам тээврийн сайдын 2013 оны долоодугаар сарын 10-ны өдрийн 162 дугаар “Автотээврийн жишиг тариф шинэчлэн батлах тухай” тушаалаар “Хот хоорондын зорчигч тээврийн нэг хүн.км-ийн өртгийг 45-55 төгрөг байхаар баталсан. Уг жишиг тарифыг баримтлан хот хооронд болон орон нутгийн нийтийн тээвэрлэлтийн тарифыг тооцоолон аж ахуй нэгж байгууллагатай харилцан тохиролцож, гэрээгээр тээвэрлэлтийг гүйцэтгэж ирсэн.
Дээрх хугацаанд шатахууны үнэ 10 гаруй удаа нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 2390 төгрөг болж 26,7 хувиар өссөн нь тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын алдагдлыг нэмэгдүүлэн, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг хэвийн явуулах боломжгүй болж байна.Тиймээс хот хоорондын нийтийн тээврийн чиглэлүүдийн тээвэрлэлтийн үнийг 700–20000 төгрөгөөр нэмсэн болно. Чиглэл бүрийн үнэ, тарифыг доорх зурагнаас харах боломжтой гэж Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Сэтгэгдэл (1)