2008 оноос хойш гүйцэтгэгч нь хэд хэдэн удаа солигдож олон Засгийн газар дамжиж ирсэн Загастайн давааны зам энэ онд ашиглалтад бүрэн орох гэнэ. БНХАУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлийн 20.9 сая ам долларын хөрөнгөөр баригдаж байгаа юм.
Хил гааль дээр материал гацах, халдвар цар тахлаас шалтгаалан зорчих хэсэг нээх хугацаанаасаа 10 хоногоор хоцорсон хүндрэл гарчээ. Гэсэн хэдий ч он удаан жил яригдсан энэхүү замыг энэ оны аравдугаар сарын 30-ны өдөр ашиглалтад орно хэмээн албаны хүн итгэлтэй хэлж байна.
Сэтгэгдэл (2)