Засгийн газрын хуралдаанаар 2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-ний өдрүүдэд зохион байгуулахаар товлосон. Шалгалтыг 21 аймаг болон нийслэлийн хэмжээнд шалгалтын 81 байранд зохион байгуулах юм. Нэг танхимд шалгуулах хүүхдийн тоо 12-15 байхаар тооцож бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцох шалгуулагчдын 38200 нь, шалгалтын үеэр ажиллах 9 мянга гаруй багш дархлаажуулалтдаа бүрэн хамрагджээ. Мөн наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд болох шалгалтын үеэр халдварын улмаас тусгаарлалтад байгаа хүүхдүүдийг есдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд шалгалтад хамруулахаар болжээ. Ингэхдээ эмчийн магадлагааг үндэслэх юм байна.