Сэлэнгэ аймгийн Бугант сумын Эрээн гол гэдэг газарт самарт явсан гурван эмэгтэй, нэг эрэгтэйг эрэн хайхаар Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэг Сэлэнгэ аймгийн Мандал сум руу хөөрчээ.
Эдгээр иргэний ар гэрийнхний зүгээс эрэн хайх ажлыг нисдэг тэргээр явуулахыг хүссэн ч дөрвөн хүний суудалтай нь гурван сая төгрөг, 14 хүний суудалтай нь 4.5 сая төгрөг гэдэг юм байна. Тиймээс ард иргэдээсээ тусламж, хандив хүссэнээр долоо орчим сая төгрөг цугларсан юм.
Харин ЦЕГ-ын хүсэлтийн дагуу ОБЕГ-аас Зэвсэгт хүчний жанжин штабт хандсанаар ийнхүү зэвсэгт хүчний онгоц самарт яваад сураггүй 18 хоносон дөрвөн иргэнийг эрэн хайхаар хөөрсөн байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (5)