Өвөрхангай аймгийн Хархорин суманд Орхон гол үерийн аюултай түвшнээс давжээ. Тус сумын Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид өчигдөр шөнө буюу долоодугаар сарын 21-ний 23 өнөөдөр өглөөний 07:00 цагийн байдлаар дөрвөн техник хэрэгсэлтэй, 25 алба хаагч ажиллаж 15 тээврийн хэрэгсэл, 55 иргэний амийг үерийн аюулаас авран хамгаалаад байна.
Иймд иргэд үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.