Улаанбаатар хотод өнөөдөр 09:10 цагийн орчимд газар хөдлөлт мэдрэгдлээ. Тодруулбал, Өнөөдөр 09:12:51 цагт Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас урагшаа 49 км-т 5,2 магнитудын газар хөдөллөө. Энэ газар хөдлөлтийн чичирхийлэл нь Улаанбаатар хот болон бусад газруудад мэдрэгдсэн талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв.