Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр 11:00 цагаас долоо хоногийн халдварын нөхцөл байдлын талаарх нэгдсэн мэдээллийг хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа "Ямар ч вирус гадна орчинд амьдрах чадваргүй байдаг. Тиймээс гадаргуугаас халдвар тархах нь бага. Харин “Дельта” вирус агаар, дуслын замаар халдварлана. Түүнээс сэргийлэх арга нь маскаа зүүж, гараа угаана. Гараа угаагаагүй тохиолдолд нүүр амандаа хүрэхээс зайлсхийх хэрэгтэй. Хүн хоорондын зайгаа барих нь их чухал байна" гэлээ.
У.Тэргэл