Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр нэгдсэн мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан “Дельта вирус дэлхийн 124 улсад илэрсэн. Альфа болон бусад вирусээс энэ нь 60 хувь илүү тархах чадвартай. Хүний биед орсноор эсэд амархан нэвтэрч хурдтай өвчлүүлдэг. Хүний бие эрхтэнг хүчтэй гэмтээж амьсгалын зам, судас, зүрх, мэдрэлийг маш хүчтэй гэмтээдэг. Хүн хоорондын зайгаа барьж чадвал энэ халдвараас сэргийлж чадна. Шүлс, агаар дуслын замаар халдварлана. Тиймээс гараа сайтар угаах шаардлагатай байна” гэлээ.