Баруун дөрвөн замыг 2021 оны долоодугаар сарын 23-ны өдрийн 22:00 цагаас долоодугаар сарын 26-ны өдрийн 06:00 цаг хүртэл хаана. Энэ хугацаанд Баруун 4 замын уулзварын засварын ажлын хүрээнд авто замын асфальтбетон хучилт хийгдэх болсонтой холбогдуулан замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Иймд иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.