Зэвсэгт хүчний 123-р ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Ардын хувьсгалын 100-н жилийн ойг тохиолдуулан Ховд-Улаанбаатар-Дорнод аймаг хүртэл 2127 км замыг 46 хоногт туулсан юм. Түүний гавьяа зүтгэлээр олон хүн бахдан баярлаж байна. Э.Даваажамцыг хэт холын марафон гүйлтийн спортыг сурталчилан таниулсан хэмээн Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны хүндэт медиалар шагнаж, хэт холын марафон гүйлтээр хичээллэхэд нь дэмжлэг үзүүлэн “FAAB” брэндийн пүүзээр урамшуулжээ.
Б.Жаргал