Өмнөговь аймгийн Хүрмэн, Баяндалай чиглэлийн авто зам дагуу үерийн ус халиж, зам эвдэрчээ. Тиймээс иргэд жолооч нарыг тухайн чиглэлүүдэд зорчихгүй байхыг анхааруулжээ. Мөн үерийн улмаас Өмнөговь аймгийн Даланзадгадаас орох, гарах хөдөлгөөнийг түр хязгаарласан байна.