Сургуулийнхаа хашаанд барилга бариулахыг эсэргүүцэн жагссан багш нарт зөрчлийн хуулиар торгох арга хэмжээ авчээ. Тодотговол,
Монгол Улсын Консерваторийн багш нар энэ сарын 19-ны өдөр сургуулийнхаа хашаанд Боловсролын үнэлгээний төвийн барилга барихыг эсэргүүцэн хөгжимтэй жагсаал зохион байгуулж, салбарын сайд Л.Энх-Амгаланд хандаж газрыг буцааж өгөх, хууль бус гэрээг шинэчлэх шаардлагыг хүргүүлсэн юм. Улмаар багш нарын шаардлагыг хүлээн авч, сургуулийн хашаанд барилга барих гэрээг цуцалсан билээ.
Тэгвэл хөгжимтэй жагссан багш нарыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэл улбар шар төвшинд байхад жагсаал цуглаан зохион байгуулсан хэмээн 150 мянган төгрөгөөр торгосон байна.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)