ШӨХТГ-аас коронавирусний халдварын түргэвчилсэн оношлуурын импорт, бүртгэлд шалгалт хийжээ. Тус газраас Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт бүртгэгдээгүй оношлуур худалдаалахыг хориглох, оношлуурын бүртгэлд бүртгэх, импортын хяналтыг сайжруулах, Эрүүл мэндийн Сайдын "Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журам"-д заасан бүртгэлийн бичиг баримтуудыг бүрэн бүрдүүлсэн тохиолдолд оношлуурыг бүртгэх албан шаардлагыг хүргүүлсэн байна.
ШӨХТГ-аас түргэвчилсэн оношлуурыг заавал лабораториор баталгаажуулан оношлуурын бүртгэлд бүртгэсний дараа импортлон оруулж ирэхийг шаардаж байгаа аж. Учир нь түргэвчилсэн оношлуурыг лицензгүй, каргогоор оруулж ирж худалдаалж буй хувь хүмүүс их байгаа нь иргэдийн эрүүл мэндэд баталгаа болж чадахгүй байгаа юм.