зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг Америкаас сорж суудаг “Оном” Д.Наранбаатар

2021-7-30
0
ЖИРГЭХ

“Оном” сангийн Д.Наранбаатар гэж “эрүүл мэндийн зүтгэлтэн” сүүлийн үед тодорсон.  Угтаа энэ нөхөр физикийн шинжлэх ухааны доктор хүн ажээ.

Харин эрүүл мэндийн салбарт ингэтлээ дурласан нь “Оном” Д.Наранбаатарын бизнес Монголын эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт болчихсон юм байна.

Гэхдээ “Оном” Д.Наранбаатар эрүүл мэндийн салбарын жижиг сажиг тендерийг тоодоггүй. ДЭМБ-аас санхүүжүүлдэг “Цахим эрүүл мэнд” төслийн 100, 100 мянган долларын төслүүд түүнийх болдог.

Америкт амьдарч, тэндээсээ “лайв” хийдэг Д.Наранбаатар “ялсан” тендертээ гарын үсэг зурж, санхүүжилтээ авах гэж Монголд ирдэг байна.

Хэрвээ тендерийн үйл ажиллагаа гацах, санаснаар нь зурагдахгүй бол салбарын сайдыг салбартал “нүддэг” туршлагатай. Эрүүл мэндийн өмнөх сайд Т.Мөнхсайхан яг ийм асуудлаар 2019, 2020 онд “Оном” Д.Наранбаатарын олон “лайв”-ын гол дүр болсон байдаг. Хамгийн гол нь энэ нөхөр тэгж байгаад бүрэн хэрэгжүүлээгүй тендерийн санхүүжилтээ гүйцээгээд авчихдаг байгаа юм.

Энэ даварсан нөхрийг хазаарладаг, хянадаг хууль хяналтын байгууллага одоог хшртэл гарч ирэхгүй байгаад эрүүл мэндийн салбарынхан гайхшаа барсаар өнөөг хүрч байна.

Зөвхөн өнгөрсөн 2020 онд л гэхэд 200 000 ам.долларын үнийн дүнтэй хоёр төсөлд “ялж”, 400 000 ам.долларын гэрээний дүн авахаас 200 000 ам.долларыг нь авчихаад байгаа аж.

Олныг нуршилгүй, “Оном” Д.Наранбаатарын сүүлийн хэдэн тендерийн талаарх мэдээллийг хүргэе.

“Оном” Д.Наранбаатарын тендерт оролцдог заль

“Оном” Д.Наранбаатар тендерт орохдоо өөрийнхөө шууд компаниар оролцдоогүй. Урдаа гадаад компани оруулж ирээд, өөрөө туслан гүйцэтгэгээр нь оролцож хамаг ажлыг нь хариуцаад явчихдаг. Энэ бол түүний заль. Ингэж ордог компани нь “Моносолюшн” ХХК нэртэй. 2017 оны 11 дүгээр сарын 1-нд гадаад худалдаа, вэбсайт хийх, программ хангамжийн үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэйгээр байгуулагдсан. Энэ компанийн хувьцааг Дашдоржийн Наранбаатарын дүү Дашдоржийн Наранжаргал эзэмшдэг. Ер нь бол “Оном” Д.Наранбаатарынх гэсэн үг л дээ. Тэгээд “Оном” Д.Наранбаатар тэр төслүүдийнх нь зөвлөхөөр ажиллачихдаг.

“Оном” Д.Наранбаатар 200 000 долларын ажлаа хийж өгсөн үү

Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд “Эрүүл мэндийн өгөгдөл болон мэдээллийн технологийн стандарт боловсруулах” олон улсын нээлттэй тендерт Шведийн “Хорус” компани шалгарч, нэг жилийн хугацаатай 199 950 ам.доллар буюу 600 шахам сая төгрөгийн гэрээ байгуулжээ. Тус компанийн Монголын талын туслан гүйцэтгэгчээр “Моносолюшн” ХХК ажиллажээ. Энэ  Гэрээт ажлын гүйцэтгэх хугацаа нь 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр дуусах байв. Гэвч гүйцэтгэгчид ажлаа хугацаанд нь дуусгаагүй учир ажлыг нь бүрэн хийлгэж гүйцээхийн тулд гэрээг 2020 оны 6 дугаар сарын 30-ны хүртэл сунгажээ. Гэсэн атал гэрээний нийт дүнгийн 159 950 ам.доллар буюу ойролцоогоор 450 сая төгрөгийг авчихсан байна. Одоо 39 990 ам.долларын үлдэгдэл бий. Түүнийг дээрх гэрээний төгсгөлийн тайлан, үр дүнг ЭМЯ-нд хүлээлгэж өгсний дараа шилжүүлэх юм байна. Юутай ч 2020 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар “Оном” Д.Наранбаатар тайлан ч үгүй, ажил ч үгүй Америкаас сайдыг нь нүдээд л “лайвдаж” суусан.

Дахиад л ажил нь дутуу 200 000 долларын тендерийн ажил...

Мөн Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд “Эрүүл мэндийн өгөгдлийн тайлбар толь боловсруулах” олон улсын нээлттэй тендерт дахиад Шведийн “Корус” компани шалгарсан байна. Энэ хүрээнд ЭМЯ-тай 2020 оны 1 дүгээр сарын 7-нд нэг жилийн хугацаатай 199 950 ам.долларын гэрээ байгуулжээ. Мөн л Монголын талын туслан гүйцэтгэгчээр нь “Оном” Д.Наранбаатарын “Моносолюшн” ажиллаж, Д.Наранбаатар, Д.Наранжаргал нар зөвлөхөөр нь ажиллаж байгаа аж. Энэ төслийн эхлэлтийн тайлангийн дагуу 19 950 ам.долларыг нь тэдэнд шилжүүлсэн байна. Гэвч хэдхэн сарын өмнө төслийн ажлын гүйцэтгэлийн хугацаа хоцорч явсан. Төслийн үлдэгдэл төлбөр нь 180 000 ам.доллар байв.

ҮҮнээс гадна IT стандарт боловсруулах зөвлөхийн буй үйлчилгээний гэрээний дүн болох 199 995 ам.доллараас 129 975 ам.долларыг”Цахмм эрүүл мэнд” төслөөс 2020 оны есдүгээр сарын 30 гэхэд Швейдийн “Чорус АВ” компанид шилжүүлсэн байна.

Санхүүгийн чадваргүй ч 6 сая долларын тендерт өрсөлдөөд унажээ

Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд “Эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформ боловсруулах, хэрэгжүүлэх, туршин нэвтрүүлэх” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтыг Дэлхийн банкны худалдан авалтын журмын дагуу урьдчилсан сонголт бүхий олон улсын нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулжээ.

Сонгон шалгаруулалтын урьдчилсан үе шат нь 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 8 дугаар сарын хооронд, тендер шалгаруулалт нь 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 6 дугаар сарын хооронд явагдсан байна. Энэ төслийн урьдчилсан үе шатанд “Оном” Д.Наранбаатар “Оном сан”-гаа АНУ-ын “Ар Ти Ай Интернэшнл”, Шведийн “Чорус” компаниудттай хамтарсан түншлэл болгож оролцуулжээ.

Гэвч “Оном сан” нь урьдчилсан сонголтын баримт бичигт шаардсан санхүүгийн чадавхийн шаардлагыг хангаагүй байна. Тиймээс оролцогчдод тавьсан урьдчилсансонголтын шаардлагын дагуу үнэлж эрэмбэлсэн хураангуй жагсаалтад багтаагүй аж. Тодруулбал, Дэлхийн банкны зээлдэгчдэд зориулсан худалдан авалтын журмын 6 дугаар хэсгийн “Зөвхөн хамгийн өндөр үнэлгээ авсан хүсэлт гаргагчдыг урих боломжоор хангах” гэсэн, 6.25 дугаар заалт, урьдчилсан сонгон шалгаруулалтын баримт бичгийн Оролцогчод өгөх зааварчилгааны “Хүсэлтийг үнэлэх болон урьдчилсан” шалгаруулалт явуулах гэсэн F хэсэг, урьдчилсан сонгон шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн “Хүсэлт гаргагчдыг тавигдсан шаардлагын дагуу үнэлж эрэмбэлэн урьдчилж шалгаруулах” гэсэн 27.1 дүгээр зүйлд заасны дагуу хураангуй жагсаалтад багтаж чадалгүй хасагджээ. Үүнээс болоод тэр үеийн сайд Т.Мөнхсайханыг мөн ч их нүдсэн гэдэг дээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Их сургуулиудын дундын менежментийг өргөжүүлнэ
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзлаа
Монгол орны нийт нутгийн 46 хувьд гантай, гандуу байна
Хүүхдүүдийг скүүтер, мопед унахыг хориглож, аппликейшн дээр хязгаарлалт хийх асуудлаар ярилцав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (202.126.90.151)
    Монгол улсад үнэнч,шудрага ,ажиллаж байгаа ажил тушаал гэж бна уу Бодит үнэн энэ гэж хэлэх түй ч байхгүй болчихоод бна уу? гээд үргэлж бодогдоод байх болчихлоо !!!!!!!!!
    2021 оны 08 сарын 01 | Хариулах
  • zochin (202.179.26.229)
    naad yriaad bgaa um chin unen umuu???
    2021 оны 07 сарын 31 | Хариулах
  • иргэн (64.119.26.80)
    Монголын хөгждөггүй Эрүүл мэндийн салбарт гаднаас орж ирдэг олон тендерүүд ийнхүү үр дүнгүй явагддаг ажээ
    2021 оны 07 сарын 31 | Хариулах
  • Иргэн (202.126.88.227)
    ЭМЯ-ны захиалгат нийтлэл байна. Яамны хурган дарга нарын эрх ашгийг хөндөхөөр амиа тавьж байна.
    2021 оны 07 сарын 31 | Хариулах
  • Иргэн: (103.26.193.143)
    Үнэнийг үнэнээр нь тогтоох хууль эрх зүй, хуулийн байгууллага, хуульчид л үгүйлэгдэж байна даа.
    2021 оны 07 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.9.46.106)
    olon huniig hytad vaccine d urialsn hun, odoo nuguu vaccine aa muulaad yavj bgaa
    2021 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (203.91.119.138)
    Сайн явахад садаа мундахгүй гэж Эрүүл мэндийн яамны хулхи, мэдлэггүй, тэнэгүүдийг хурцаар шүүмжилдэг , зөв зүйтэй болгохыг эрмэлзэж байгаа эрдэмтнийг гутаах гэсэн захиалгат нийтлэл байна дөө...
    2021 оны 07 сарын 30 | Хариулах
  • ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ (124.158.120.62)
    захиалгат нийтлэл байна
    2021 оны 07 сарын 30 | Хариулах
  • zochin (49.0.171.112)
    Ene yamar baliar luivarchin beee!!! yostoi honinii aris numursun chono baina daa!!!
    2021 оны 07 сарын 30 | Хариулах
  • Шилээ (66.181.160.112)
    Дэлхийн банк Монгол шиг хуйвалдаанаар шалгаруулахгүй. Мөнхсайхан 2020 оны 7-р сараас сайд болсон. Гэтэл 2019 онд сайд болгоод шүүмжлээд байдаг. Зөвхөн эндээс харахад л Зөрчилтэй, гөрдсөн, хуурамч зохиол бичиглэл байнаа.
    2021 оны 07 сарын 30 | Хариулах
    • Зочин
      “Эдийн засгийн алуурчин” номыг олж уншаа. Дахин хэвлэгдээгүй ховордсон байх
      2021 оны 07 сарын 30
  • Зочин (66.181.179.12)
    Ажлаа сайн хийж байвал болохгүй юү байхав. Ажлын үр дүн л чухал.
    2021 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (64.119.16.114)
    End neg tom dargiin avilgiin tenderiig ni avchihaj dee Naranbaatar tendert oroh erihgui hun uu,huuliin daguu hench orj bolno sh dee tegeed uursduu shalgaruulchihaad odoo araas ni uilan duugaraad hunii ner turiig gutaah gej oroldood bh yam,uursduu yu ch hiihgui9,chadahgui baij yam hiij baigaa humuusee eldev yanzaar goochloh sanaatai umhii avilgachid
    2021 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (150.129.140.203)
    BU BNA U
    2021 оны 07 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
    6 цаг 37 мин
  • Их сургуулиудын дундын менежментийг өргөжүүлнэ
    7 цаг 1 мин
  • Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна
    7 цаг 3 мин
  • УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзлаа
    7 цаг 16 мин
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
    7 цаг 36 мин
  • Монгол орны нийт нутгийн 46 хувьд гантай, гандуу байна
    7 цаг 42 мин
  • Хүүхдүүдийг скүүтер, мопед унахыг хориглож, аппликейшн дээр хязгаарлалт хийх асуудлаар ярилцав
    7 цаг 53 мин
  • У.Хүрэлсүх: Монгол Улс ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно
    9 цаг 8 мин
  • Бага тойруугийн 16 байршилд 719 ширхэг мопед, скүүтерийн тэмдэглэгээ бүхий зогсоол хийлээ
    9 цаг 55 мин
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
    10 цаг 33 мин
  • ZYX Technology Рояаль Олон Улсын Их Сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    10 цаг 45 мин
  • Лхагва гарагаас эхлэн 20 хоногийн хугацаанд дугаарын тэгш, сондгойгоор зорчино
    10 цаг 54 мин
  • ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТ-80 жилийн ой
    11 цаг 33 мин
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
    11 цаг 36 мин
  • Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    11 цаг 56 мин
  • Боксын ДАШТ-д өрсөлдөх Монголын 10 тулаанч
    12 цаг 8 мин
  • Б.Батцэцэг: Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд гаднын зах зээл рүү гараасай
    12 цаг 31 мин
  • Зэрлэг амьтны цусаар 10 гаруй төрлийн вирус дамждаг
    12 цаг 33 мин
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
    12 цаг 52 мин
  • Хөвсгөл, Завхан аймаг хуш модны самрын ургацын мэдээллээ ирүүлээд байна
    13 цаг 4 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК