Шатахууны үнэ өнөөдөр 300 төгрөгөөр нэмэгджээ. Өмнө нь долоодугаар сарын 3-нд мөн адил 300 төгрөгөөр нэмсэн юм. Ингэснээр нэг сарын дотор 600 төгрөгөөр буюу түүхэнд байгаагүй хэмжээгээр нэмэгдлээ.
Энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяр "Дэлхийн зах зээл дээрх автобензиний үнэ тасралтгүй өсөж байна. Удахгүй тодорхой хэмжээгээр нэмэгдэж магадгүй" хэмэн өчигдөр ярилцлагадаа дурдсан билээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)