“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн +100 кг-ын жингийн барилдаан болж байгаа бөгөөд Монголын багийн тугч, гавьяат тамирчин Өлзийбаярын Дүүрэнбаяр эхний тойрогт Узбекистаны бөх Узбекистаны бөх Бекмурод Олтибоевтой барилдаж, цэвэр ялагдлаа.
25 настай түүний өрсөлдөгч тивийн аваргаас хүрэл, Армийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн амжилттай нэгэн. Тэрбээр өмнө нь 2018 оны Мастерс тэмцээнд манай Ө.Дүүрэнбаярыг ялж байв.