Иргэнийг харгисаар зодож буй бичлэгт гарсан цагдаагийн хоёр алба хаагчийн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
Тодруулбал, тус бичлэг энэ сарын 29-нд цахим сүлжээнд тархах үед мэдсэн. Үүнтэй холбогдуулан өчигдөр зодуулсан хүмүүс болон зодсон алба хаагчдыг бүгдийг нь байлцуулж учрыг тодруулсан. Мөрдөн байцаагчид иргэдийг эрүүдэн шүүсэн гэдгээ хүлээсэн. Цагдаагийн албан хаагчдын гэм буруутай үйлдэл тогтоогдсон тул тухайн албан хаагчдыг албан үүргээс нь чөлөөлсөн.
Хэргийг прокурорын байгууллага руу шилжүүлсэн. Уг хэрэгт цагдаагийн байгууллагаас уучлал хүсэж байна гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (6)