Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан “Коронавирусний эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүсээс гадна тамхи татдаг хүмүүс халдварт өртөх эрсдэл өндөр байна. Зарим хүмүүс электрон буюу утаат тамхи татах нь аюулгүй гэж яриад байна. Энэ бол худлаа мэдээлэл. Хорт хавдар, зүрхний өвчлөл, тархины өвчлөл үүсгэх өндөр эрсдэлтэй.
Мөн утаат тамхи илүү их эрсдэлтэйгээс гадна дондох байдал өндөр болгодог.
Мөн биеийн жингийн илүүдэлтэй хүмүүс коронавирусний халдварт өртөх эрсдэл өндөр” гэдгийг анхаарууллаа.
А.Сүх