ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Сүүлийн 24 цагт халдварын 1294 тохиолдол бүртгэгдсэний 398 нь Улаанбаатарт, 896 нь орон нутагт гарчээ.
Тэрбээр “Улаанбаатар хотын хэмжээнд дөрөвдүгээр сартай адил халдварын эерэг эзлэх утга буурсан. Бид дөрөвдүгээр сард 28 хоногийн хатуу хөл хорио тогтоосон. Энэ үед халдварын тохиолдол 3000 илэрч байсан. Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд халдварын тоо 398 бүртгэгдсэн нь нийслэлд халдварын тохиолдол буурч байгаагийн илрэл” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)