Авлигатай тэмцэх газраас төрийн өмчит компаниудад шат дараатайгаар хяналт, шалгалтыг эхлүүлээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар АТГ-ын мөрдөн байцаагчид “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж байгаа ба нэлээдгүй ноцтой зөрчлүүдийг илрүүлсэн байна.
Тодруулбал, санхүүгийн болон худалдан авах үйл ажиллагаа, ажил гүйцэтгүүлэх гэрээтэй холбоотой зөрчлүүдийг илрүүлсэн ба удирдах зарим албан тушаалтнуудыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт шалгаж эхэлжээ.
АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа ид үргэлжилж байна. Энэхүү ажиллагаа нууцын зэрэглэлд хамаардаг учраас дэлгэрэнгүйгээр тэр, энэ албан тушаалтныг тийм хэргийн улмаас шалгаж байна гэж ярих боломжгүй гэлээ.
Төрийн өмчит хувьцаат компаниудын санхүүгийн болон үйл ажиллагааны зөрчлийн талаарх иргэдийн мэдээлэл, гомдлын мөрөөр хяналт шалгалтыг явуулж байгаа ба цаашид ч үргэлжлүүлсээр байх аж.
У.Тэргэл
Сэтгэгдэл (2)