Эрүүл мэндийн яам “Covid-19”-ийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцуулав. Сүүлийн 24 цагт халдварын 1286 тохиолдол батлагдсан байна. Үүнээс нийслэл хотод 510, орон нутагт 776 тохиолдол бүртгэгдэж, халдварын улмаас зургаан хүн нас баржээ. Тодруулбал,
- Хөнгөн-6269
- Хүндэвтэр-2679
- Хүнд-929
- Нэн хүнд-170 хүн байна.
Сүүлийн 24 цагийн байдлаар 10047 хүн хэвтэн эмчлүүлснээс 1754 нь хүүхэд, 411 нь жирэмсэн эх байна.