Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, үндэсний бөхийн тонж манлай засуулч Дашдондогийн Цогзол бурхны орныг зорьж, үндэсний бөхийн спортод нөхөж баршгүй гарз тохиолоо.
Д.Цогзол нь 1947 оны гал гахай жилийн долдугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд мэндэлжээ. Тэрээр Б.Түвдэндорж, Ц.Чимэд-Очир, Ш.Батсуурь, Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, О.Балжинням нарын цолыг дуудан, дэвүүлж шавуулаад зогсохгүй өнөө цагийн олон хүчит аварга, арслангуудыг зассан манлай засуул байлаа. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн хоёр наадмын түрүү бөх Э.Оюунболд, П.Бүрэнтөгс нарыг мөрөн дээрээсээ гарган аварга болгож байсан билээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)