Хотын даргын орлогч, Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөөмөөгийн тухай нэгэн баранд архидан согтуурч, танхайрсан зэргээс эхлээд олон асуудал цахим сүлжээнд хөвөрдөг. МАН өнгөрсөн оны орон нутгийн сонгуулиар үнэмлэхүй болж, хотын зургаан орлогчийн нэгээр сонгогдож байв. Сонгогдсон цагаасаа эхлээд хамгийн их хэл ам таталсан нь тэр юм.
Тэгвэл төсөл хариуцсан жил орчмын хугацаанд түүний жилийн орлого огцом өсжээ.
Тухайлбал, түүний жилийн орлого өнгөрсөн гурван жил 13.4 сая, 14.9 сая, 15 сая төгрөг болж бага багаар нэмэгдэж явснаа энэ онд гаргасан мэдүүлэгт нь 119.5 сая төгрөг болж огцом нэмэгджээ, 250 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц нэмэгджээ.
Харин гэр бүлийнх нь өнгөрсөн гурван жил 12-19 сая төгрөг байснаа мөн л 85 сая төгрөг, мөн 90 сая төгрөгийн үнэт эдлэл нь 150 сая төгрөг болтлоо өсчээ.
А.Сүх
Сэтгэгдэл (5)