Өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 348 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 202 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 6 хүн, орон нутагт 4 хүн гэмтэж 2 хүний амь хохирчээ.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
Гэмтсэн хүн:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-5
- Жолооч гэмтсэн-1
Ослын хэлбэр:
- Үл хөдлөх зүйл мөргөсөн-1
- Явган зорчигч гарцтай газраар зам хөндлөн гарч байгаад автомашинд мөргүүлсэн-1
- Явган зорчигч гарцгүй газраар зам хөндлөн гарч байгаад автомашинд мөргүүлсэн -4
Орон нутагт:
Ослын хэлбэр
- Автомашин онхолдох хэлбэрээр-2
- Хоёр автомашин мөргөлдөх-3
Гэмтсэн хүн
- Жолооч гэмтсэн-2
- Зорчигч гэмтсэн-3
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-1
Зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой “Ирээдүйгээ хамгаалъя” уриатайгаар “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл-2021” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулж байна.
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА
Сэтгэгдэл (1)