Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь бүрэн хариуцах амбулаторийн тусламж, үйлчилгээний талаар танилцуулж байна.
2021 оны Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гуравдугаар тогтоол батлагдан энэ оны гуравдугаар сараас хэрэгжиж эхэлснээр амбулаторийн тусламж үйлчилгээг өмнө нь гурван оношийн хамааралтай бүлгээр зохицуулж байсныг зургаан төрлийн 13 оношийн хамааралтай бүлэг болгож өргөтгөсөн.
Мөн Амбулаторийн үйлчилгээг зөвхөн улсын эмнэлгүүд үзүүлдэг байсныг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд ч мөн үзүүлэхээр зохицуулалтыг хийжээ. Ингэснээр улсын эмнэлгийн ачаалал болон иргэдийн хүлээлтийг бууруулах, эмнэлгийн байгууллагын хүртээмжийг нэмэгдүүлэхэд томоохон түлхэц болсон юм.
Иргэн, даатгуулагчийн дээрх бүх үзлэг, шинжилгээнд хамрагдах зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцах буюу иргэд, даатгуулагчдаас хамтын төлбөр гарахгүй байх зохицуулалтыг хийсэн нь иргэдийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалах боломжийг бүрдүүлж байгаа юм.
Сэтгэгдэл (1)