2021 оны долоодугаар сарын 21-ний шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын долоодугаар багийн нутаг дэвсгэрт хэсэг залуус зодолдож, нэг нь автомашинаар бусдыг дайраад хэргийн газраас зугтаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Үүнтэй холбогдуулан иргэн "Д"-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Мөн уг хэрэгтэй холбогдуулан тухайн үед зодоон хийсэн гэх 13 хүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг аймгийн прокурорт хүргүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.