Замын-Үүд боомтын зөвлөлөөс ачаа бараа тээврийн зохицуулалтын талаар мэдээлэл хийлээ.
Авто тээврийн үндэсний төвийн дарга Ж.Сүхбаатар “Ачаа тээвэрлэлтийн эргэлтийг сайжруулах, үнийн өсөлтийг багасгах зорилготой ажлын хүрээнд дөрвөн төрийн бус байгууллагатайгаа зөвшилцөөд байна. Жолооч нартай байгуулж байгаа хариуцлагын гэрээ хариуцлагатай явах ёстой. Ачааны эзэд, жолооч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагатай.
Ингэхдээ Улаанбаатар руу ачаа тээвэрлэхдээ 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар зохицуулж өгсөн.
Хэрэв тээрийн хөлсийг хэтрүүлсэн тохиолдолд иргэд Замын-Үүд сумын тагнуулын байгууллагын 70527305 утсанд хандах боломжтой. Тээврийн хөлсийг хэтрүүлбэл улс хоорондын зөвшөөрлийг олгохгүй байх арга хэмжээ авна” гэлээ.
Б.Лхам