Их Британийн Засгийн газраас жил бүр мастерын 1 жилийн тэтгэлгийг зарладаг. Дэлхий даяар Chevening Scholarships хөтөлбөрт өргөдөл ирүүлсэн олон мянган залуусаас тухайн улс дахь Английн Элчин сайдын яам сонгон шалгаруулалт явуулдаг юм.
Бүртгэл ирэх арваннэгдүгээр сарын 3-ныг хүртэл явагдана.
Тавигдах шаардлага:
-Зөвхөн нэг жилийн мастерын хөтөлбөрт олгогдоно. Хөтөлбөрөө дуусгаад хоёр жилийн дотор эх орондоо эргэж ирэх нөхцөлийг зөвшөөрөх,
- Бакалаврын голч оноо 3.0 ба түүнээс дээш байх,
- 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай. /үүнд хагаас цагаар болон сайн дурын ажил хийсэн бол тооцогдоно/,
- 2022 оны долоодугаар сарын 13-нд Англи хэлний тавигдах шаардлагыг /IELTS 6.5 оноо, TOEFL IBT 79 оноо/ хангасан байх шаардлагатай.
2020 онд Их Британийн Засгийн газар олон улсын манлайлагч 1500 оюутнуудад Chevening-ийн тэтгэлгээр 100 гаруй Их дээд сургуулийн 14,000 орчим хөтөлбөрт суралцах боломжийг олгосон байна.