Улсын хэмжээнд энэ оны эхний 7 сарын байдлаар мотоциклтой 261 зам тээврийн осол бүртгэгджээ. Эдгээр ослын улмаас 146 хүн гэмтэж, 46 хүний амь хохирсон байна.
Мотоциклтой хөдөлгөөнд оролцох үедээ хамгаалалтын малгай, хамгаалах хэрэгслийг дүрэмд заасны дагуу өмсөж хэрэглэх нь өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах үндсэн шалтгаан болж байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.