"Шарилжгүй Улаанбаатар-6" аяны II ээлж эхэллээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 6 дахь жилдээ Шарилжгүй Улаанбаатар аяныг амжилттай зохион байгуулж байна. Аян хоёр үе шаттай явагддаг бөгөөд нэгдүгээр үе шат 2020 оны долоодугаар сарын 16-ны өдрөөс долоодугаар сарын 30, хоёрдугаар үе шат 2020 оны наймдугаар сарын 05-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд зохион байгуулагддаг.
Хоёрдугаар ээлж эхлэхтэй холбоотойгоор тусгаарлагдмал хэрэгцээний буюу сургууль, эмнэлэг, дугуйн зам дагуу, ногоон зурвасуудад голчлон хийх аж.
Тус аянаар 136 ажилгүй иргэнийг түр ажлын байраар хангаж ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын багаж хэрэгсэл, автомат хадуураар бүрэн хангаж өдрийн хоол, урамшуулал олгох юм байна.
"Шарилжгүй Улаанбаатар-6" аянд 9 дүүргийн 4899 аж ахуйн нэгж, байгууллагын 24521 хүн оролцож нийт 7,546,640 мкв талбайн 1323 тонн шарилж зэрлэг ургамлыг хадаж цэвэрлэв. Өмнөх онуудад буюу 2017 онд 2,7 сая м.кв, 2018 онд 4,2 сая м.кв, 2019 онд 4,2сая м.кв, 2020 онд 4,8 сая м.кв, 2021 оны эхний хагаст 1,5сая м.кв талбайн шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэж, устгажээ.