Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан “Улсын хэмжээнд дархлаажуулалт сайн буюу вакцины нэгдүгээр тунд хамрагдалт 67 хувиас дээш, хоёр дахь тун 61 хувиас дээш байна. Вакцины нэг, хоёрдугаар тунд хамрагдаагүй хүмүүс коронавирусээр хүндээр өвчилж, нас барах эрсдэл өндөр байна. Тухайлбал, АНУ-д халдвараар нас барж иргэдийн 99 хувь нь вакцинд хамрагдаагүй иргэд байгаа бол манай улсад 85 гаруй хувь нь вакцинд хамрагдаагүй иргэд байна.
Вакцины хамрагдалтаас харахад 18-19 насныхан идэвхтэй байх шаардлагатай байна.
Дельта вирусний талаар мэдээлэл өгье. Манай хөрш БНХАУ-д дельта вирус хурдацтай тархаж байна. Эмч нарын үзэж байгаагаар вакцинд хамрагдаагүй залуу хүмүүс их өвчилж байгаа талаар хэлж байна. АНУ-д бүртгэгдэж байгаа халдварын 83 хувь нь дельта вирус байна.
Иргэддээ анхааруулж хэлэхэд найр нааадам хийхгүй байх, халдвар хамгааллын дэглэмэ сайтар барих, вакциндаа идэвхтэй хамрагдах, гараа сайн угаах хэрэгтэй. Гараа угаахдаа гар угаах 6 дарааллыг баримтлан дор хаяж 30 минутыг зарцуулах хэрэгтэй” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (4)