Энэ оны эхний 7 сарын байдлаар хүүхэд өртсөн осол 223 бүртгэгдсэнээс нийслэлд 115, орон нутагт 108 хүүхэд гэмтэж бэртсэн байна. Ослын улмаас 27 хүүхдийн амь хохирсноос нийслэлд долоо, орон нутагт 20 хүүхэд өртсөн харамсалтай дүн мэдээ байна.
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 79 зөрчил илрүүлсний нийслэлд 54, орон нутагт 25 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Жолооч, зорчигч нар хөдөлгөөнд оролцох үедээ хамгаалах бүс зүүж хэвших , бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулган хамгаалах бүсийг зүүлгэн харгалзах хүнтэй хөдөлгөөнд оролцуулж байх, Хөдөө орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байх, зайлшгүй зогсолт хийсэн үед зорчих хэсгийг чөлөөлж зогсож, ослын гурвалжинг замын хөдөлгөөний дүрмэнд заасны дагуу байршуулах шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.